Бусад»Сонирхолтой математик»
Сонирхолтой математик

Математик бол хүн төрөлхтөний оюун ухааны урмыг сэргээж,зоригийг бадраасан ачтан юм гэдгийг ойлгуулахын тулд үнэхээр баясгалантай хичээл болгохыг хичээж байя. А.Эйнштейн

 

Нэг. Тоог үржүүлэх аргууд

Тоог тоогоор үржүүлэх үйлдлийг өөр нэгэн аргаар сонирхоё. Жишээлбэл:  12*23=276 гэдгийг 1-р үржигдэхүүний нэгж, аравт, зуут гэх мэтчлэн оронгийн тооноос хамааран тоо бүхнийг төлөөлүүлж хөндлөн зураас, 2-р үржигдэхүүний  нэгж, аравт, зуут гэх мэтчлэн оронгийн тооноос хамааран тоо бүхнийг төлөөлүүлж босоо зураас татааад огтлолцсон цэгүүдийг тоолох замаар үржүүлэх үйлдлийг гүйцэтгэнэ.

Жишээ-1. 12*23=276

                                 

Жишээ-2. 123*233=28536

                              

Энэ аргыг эртний Япончууд хэрэглэж байжээ.   

 

Хоёр. 2 оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлэх хялбар аргууд

1.      2 оронтой тоог цээжээр болон өөрсдийн тооцоолох ажилд алгебрын хялбар хувиргалт хэрэглэж, тооцоолох ажлаа хөнгөвчилдөг тохиолдол олонтаа байдаг. Ер нь 10, 20, 30, 40, 50, ... ..., 100 тоонуудад квадрат зэрэг дэвшүүлэх амархан.Харин бусад тохиолдолууд буюу 122, 252, 392, 492, ... ..., 992  гэх мэт тоонуудын хувьд бодох арга шаардагдана.

Жишээ нь: 112=121 гэдгийг тооцоолход тухайн тоон дээр нэгжийн цифрийг нэмж гарсан үр дүн дээр нэгжид квадрат зэрэг дэвшүүлж залгаж бичнэ. Өөрөөр хэлбэл:  11+1=12 ба 1*1=1 гэдгээс 12 дээр 1-ийг залгаж бичвэл  112=121 болно. Энэ нь зөвхөн нэгжийн цифрийн квадрат нь нэг оронтой тоо байгаа тохиолдолд биелэгдэх ба  дараах аргаар бодож болно.


365-ын тоо
365. Энэ тооны онцлогийг та мэдэх үү?